Нөөцийн махны асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын махны өдрийн дундаж хэрэглээ 110-130 орчим тонн байдаг. Дэглэм тогтоосноос хойш 350-470 тонн мах хотод нийлүүлэгдэж байна. Нөөцийн махнаас 200 орчим тонныг гаргасан. Нэмэх талаар бид судglж байна. Махны нөөц хангалттай байгаа учир иргэд сандрах хэрэггүй.

Хүнсний тээврийн машинд иргэд нууцаар зорчих тохиолдол гарч байна. Ийм эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна.

Хотод мах худалдах хэд, хэдэн цэгүүд гарсан. Мах худалдан борлуулах цэг Баянзүрх дүүрэгт дөрөв Баянгол дүүрэгт нэг,  Хан-Уул дүүрэгт хоёр,  Сонгинохайрхан дүүрэгт гурав, Чингэлтэй дүүрэгт нэг бий.

Цэгүүдэд хүн хооронд 1.5-2 метрийн зай бариулан, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэв.