Эрүүл мэндийн яамны COVID-19  халдварын талаар ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.

Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо" гэв.