Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.  Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Л.Халтар, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар оролцож байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар: Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. 

Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл  07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно. 

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа.

Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж бана. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян  “Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн 82 орон хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Хөл хорионы дэглэмийг 90 хувь хэрэгжүүлж чадсан улсад халдварын тархалт 40 хувиар буурсан статистик байна.

Маргаашнаас эхлээд хөл хорио зөрчсөн хүмүүст хатуу арга хэмжээ авна. Иргэд аль болох онлайнаар ажлаа хийх хэрэгтэй. Зөвхөн зориулалтын байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн горимоор зохион байгуулна.

Хөдөө орон нутгаас бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө хотод ирсэн иргэд их байна.

УОК-оос Улаанбаатараас орон нутаг руу иргэдийг гаргах шийдвэр гараагүй. Албан ёсоор тусгай журам батлагдвал энэ мэдээллийг зарлана” гэв.