Дархан-Уул аймагт сэжигтэй 3 тохиолдол дахин илэрсэн тул тэг зогсолтыг гурав хоног сунгалаа. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг олж тогтоох, голомтыг илрүүлэх, шинжилгээг баталгаажуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн Дархан-Уул аймгийг 7 хэсэг болгон хувааж хүнс нийлүүлэхээр шийдлээ гэж аймгийн онцгой комисс мэдээллээ,