Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг мөрдөн шалгах явц 20 гаруй жил үргэлжилж байгаа билээ. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүдийг илхүүлэн цагдан хорьж байгаа ч тухайн иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр хууль хүчний байгууллагын хэд хэдэн албан тушаалтан ял сонссон. 

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зориг агсаны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон билээ.

Тэгвэл урд шөнө Б.Хурц нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Харин тэднийг суллахдаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал хийхгүйгээр ийнхүү суллажээ.