Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад байгаа.

 

Цаашид хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр УОК өнөөдөр 11:00 цагт хуралдсаны дараа Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогдсон байна.

Хурлын дараа гаргасан шийдвэрээ танилцуулах аж.

УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг билээ.