Монголчууд тэр дундаа Сэлэнгэчүүд авлигалын бурхантай болжээ. Энэ бурханыг Баярцогт гэдэг. Яг л Баяннамсрай бурхан шиг Баярцогт гэдэг бурхан Сэлэнгэчүүдийн өрх бүрийн хойморт байна.

С.Баярцогт энэхүү бурханыг өнгөрсөн сонгуулын өмнө хууль зөрчин тараасан байдаг. Энэхүү бурханыг БНСУ-д тусгайлан захиалж хийлгэсэн 40 мянган ширхэг, нэг бүр нь 50 мянган төгрөгийн үнэтэй 1 кг 180 грамм жинтэй гуулин бурхан бий. Үүнийг нийт 2 тэрбум төгрөгөөр хийлгэсэн ажээ. Одоо Сэлэнгэчүүд юу бодон суугаа бол. Сүсэг бишрэлээр нь тоголсон С.Баярцогтыг тэд үзэн ядаж байгаа болов уу. Сэлэнгэчүүдийг олон ч жил хуурсан даа. Тэр бас Монголчуудыг олон жил молигодсон.

Одоо С.Баярцогт эдгээр бурхнаа худалдан авахдаа хаанаас, ямар данснаас төлбөр хийж захиалгаа өгсөн болон оруулж ирсэн олон мянган гадны бурханы, гаалийн татвар төлсөн баримтыг түмэн олондоо үзүүлэх хэрэгтэй болов уу? Алс холын Солонгосоос Баярцогт гишүүн залан авчирч бурханаа өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Аргагүй л Швейцарын банкинд данстай хүн шиг юм тараажээ. Их Хуралд орсоны дараа илүү их юм цохиноо л гэсэн үг шүү дээ.

Оюу Толгойн гэрээ бол гайхамшигтай гэрээ, надаас бусад нь үүнийг ойлгохгүй хэмээн ард түмнийг өөрөөсөө доогуур үнэлж байсан хүн саяхан Швейцарын банкинд хадгаламжтай болох нь тогтоогдсон. Үүнийгээ тэрээр “миний мэдлэг хүрсэнгүй” гэж тайлбарласан. Нөгөө мундаг өөрийгөө бүхнийг мэддэг гээд гайхуулаад байсан нөхөр гэнэт л нэг өдөр мэдлэггүй гэдгээ ухаарч гэнэ. Түүнийг шүүмжилсэн мэдээллүүд цахим ертөнцөд хаа сайгүй тарж байсан боловч нэг л өдөр тэрхүү мэдээллүүд алга болсон. Учрыг хайж үзвэл бүгдийг нь буцаан татан авахуулсан сурагтай. Мөнгөтэй хүн муулуулахгүй амар юмдаа. Х

Одоо С.Баярцогт эх орондоо биш харин Германд яваа сурагтай. Дам яриагаар бол үлдсэн данснуудаа хааж хэргээ балалж байгаа болов уу. С.Баярцогттой адил хэрэгт орооцолдсон Францын сангийн сайд өнгөрсөн долоон хоногт огцорч өнөөдөр эрүү үүсгэн шалгагдаж байна. Тэгэхэд нөгөө шударга ёс тогтчихсон гээд ерөнхийлөгч нь зарлаад байгаа Монгол улсад юу болж байна. Ард түмэн бүгд харж байна.

 

Авлигалын бурхан буюу Баярцогт бурханы хөрөг