Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах, “давхар дээлтэй” сайд нарын “дээлийг  тайлах” асуудалтай зэрэгцэн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн зөврөхүүдтэй холбоотой асуудал ар араасаа гарч ирлээ.

Түүний зөвлөхөөр ажилладаг “Оюуны Ундраа”-г үүсгэн байгуулагч С.Отгонбаярын луйвар, авлигын хэрэг  хэрээс хэтэрсэн тухай мэдээлэлүүд хэвлэлээр  цувралаар гарч, Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клубээс Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  хандан “Оюуны ундраа” груупийн булхай луйвар, хууль бус  үйлдэл зэргийг баталсан  28 хуудас бүхий баримттай материал мэдээллийг хүргүүлжээ. Тэд энэхүү мэдэллийнхээ эхэнд Монгол улсын төрийн хууль эрх мэдэл, албан тушаалтай хэн нэгэн  хүний өмнө “хүчин мөхөстөх” ёсгүй гэдгийг онцлон хэлсэн байна.

Тэгвэл  Засгийн газрын тэрүүн Н.Алтанхуягийн бас нэгэн зөвлөх Кекшүзан Д.Батбаярын талаар таагүй мэдээлэл хэвлэлээр гарч эхлэлээ. Тэрээр  нутгийн бахчүүдтэй нийлэн байгуулсан компани дээрээ 300 гаруй хятад ажилчдыг хууль бусаар  оруулж ирдэг, түүгээр ч зoгсохгүй барилгын компаниудад хятадын ажиллах хүч зуучилдаг байж болзошгүй тухай асуудал юм. Энэ асуудал үнэн худал эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.

Ямартай ч Н.Алтанхуягийн  Шинэчлэлийн Засгийн газар “ганхаж” эхлэсэн  энэ цаг үед түүний нэг зөвлөх нь Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн хараанд өртөж, түүний хийсэн хууль бус үйл ажиллагааны  баримт материал нь Ерөнхйлөгчид хүрсэн бол, нөгөө нэг зөвлөх нь  гадаадын  ажиллах хүчийг нутаг усныхаа хүмүүстэй нэгдэн хийлж хууль бусаар зуучилдаг байж болзошгүй тухай явган яриа Н.Алтанхуяг сайдын ”чихийг халууцуулж”  эхлэлээ.

Шинэчлэлийн засгийн гарын тэргүүн маань анхнаасаа зөвлөхүүдээ буруу сонгосон юм даг уу даа.