“Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,240 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Ингэснээр, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 842 болж байна. Үүнээс 368 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын, нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй" гэлээ.

Мөн Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гэр бүл болон ойрын хавтлын шинжилгээ байна.

Дорноговь аймгийн Замын-Үүдэд мөн шинээр 4 тохиолдол батлагдсан. 

Ийнхүү улсын хэмжээнд дотоодын 397 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч дараагийн хяналтад шилжсэн байна. 

Нийт Монгол улсад 842 тохиолдол батлагдсанаас 368 нь эдгэсэн бол ажиглалтад 53 хүн байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 392: (2020.12.05-ны байдлаар)

Сэлэнгэд - 197
Улаанбаатарт - 99  
Дархан-Уулд - 45
Орхонд - 24
Дорноговьд - 25 
Говьсүмбэрт - 4 
Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.