Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн.

Тус дуудлага мэдээллийг сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоосон. "Б" нь энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхэд эрүүл ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн. Эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.