Интернэт сүлжээ доголдож байгаатай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг Харилцааны холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн, өнөөдрийн хариуцлагатай жижүүр Б.Алтайгаас тодрууллаа.

Тэрбээр “Операторуудаасаа мэдээлэл авахад манай сүлжээ хэвийн явагдаж байна. Дэлхий даяар фэйсбүүк, инстаграм гацалттай байгаа бололтой гэсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооны үйлчилгээнүүд хэвийн явагдаж байна. Цаана л болохгүй байх шиг байна.

Цар тахалтай холбоотойгоор иргэд гэрээсээ ажил, хичээлээ хийгээд интернэт сүлжээнд ачаалал нэмэгдэж байгаа ч сүлжээ унах хэмжээнд хүртэл ихсээгүй” гэв.