Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг маргааш нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор эдгээр байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна.Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлнэ. Эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм байна.