Энэ сарын 17 буюу өчигдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Сайн Ломбардыг үл таних хоёр этгээд дээрэмдсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайн этгээдүүд ломбард руу дайрч орж, ажлаа хийж байсан гурван ажилтанд хутга тулган сүрдүүлжээ. Улмаар тус газраас үнэ бүхий үнэт зүйлс болон бэлнээр 1 300 000 орчим төгрөгийг авсан байна. Дээрэм хийсэн этгээдүүд 25-35 насны залуус байсан бөгөөд одоогоор хэргийг мөрдөн шалгаж байна.