Өчигдөр ХААН банкны АТМ-ууд ерөөсөө ажилласангүй. Хотын төвөөр хаа сайгүй байх АТМ-нээс мөнгө авах гэсэн иргэд ихэд бухимдалтай явав. Учир явдлыг тус банкны лавлах утаснаас тодруулахад, “АТМ-аас мөнгө алдагдсан тул ийнхүү ажиллахгүй байгаа. Хэдийгээр ажиллагаанд орохыг мэдэхгүй байна” гэв. 

   Чухам хэдий хэмжээний мөнгө алдагдаад ийнхүү бүх АТМ-аа хаасан нь тодорхойгүй үлдэв. Гадаадаас тэр дундаа Малайз, Сингапурын иргэд манайд орж ирээд хуурамч картаар АТМ-аас мөнгө авах асуудал өмнөх жилүүдэд нэг биш нэлээн олон удаа гарч, ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн дээрх улсын олон иргэн манай улсад ял эдэлж байгаа билээ.