Өнөөдрөөс эхлэн 1 дүгээр ангид элсэх багачуудын бүртгэл эхэлж байна. Сургуулийн босго алхах багачуудын бүртгэл 5 дугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ. 

Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулж байгаа юм. 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэнэ.

Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Түүнчлэн хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой.