Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт Хэнтий аймгийн харьяат иргэн цахим тоглоомын газрыг ажиллуулж байсан  хууль бус үйлдлийг Эргүүлийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоолоо. Тус тоглоомын газар 21 наснаас доош 15-20 орчим тооны залуус байсан бөгөөд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 23 наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Түүнчлэн цахим тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй гэх мэт олон зөрчил илэрлээ.

Харин тоглоомын газрыг ажлуулж байсан иргэнээс яагаад ийм үйлдэл хийх болсон талаар тодруулахад: Цар тахал гарч санхүүгийн асуудалтай байгаа учраас  ингэж хэрэглээний мөнгө өөр арга байсангүй гэлээ.

Иймд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу зохих арга хэмжээг авах юм. Түүнчлэн хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.