Төрийн ордон руу орох гэж байсан нэг хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул хөл хорио тогтоогоод байсан. Тухайн иргэн нь МХЕГ-т ажилладаг тул МХЕГ-т бас хөл хорио тогтоогоод байсан юм. Улмаар түргэвчилсэн оношлуурын шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийлгэхэд хариу нь сөрөг гарсан байна.

Тиймээс Төрийн ордон, МХЕГ-т тогтоогоод байсан хөл хориог тавьж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.