Эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байна. Олноороо цомхотголд орсон иргэд ч ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж, Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэх нь тодорхой болоод байна.