Өчигдөр нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүнээс коронавирус илэрсэн байна. 

Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Харин Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болж байна" гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.