Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоосон.

Иймд Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэхээр болсон байна. Тодруулбал, өнөөдөр

Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг

Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт

Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржихын тусгайлан бэлдсэн байранд тусламж үйлчилгээг авах юм.

 

Эх сурвалж: ЭМЯ