Нийслэлийн Өргөө амаржих газраар үйлчлүүлдэг иргэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тус амаржих газрын хэвийн үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд дараах хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү.

Үүнд:

• Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд -Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд

 

• Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт

 

• Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд очно.