Нэлээд удаан хугацаанд үзэгч олны анхаарлаас хол байсан Фантастик продакшн шинэ бүтээлээ толилуулахаар эргэн иржээ.

Энэ удаад тэд ZURA in Winter шоугаа хүргэхэд бэлэн болжээ. Тус шоу нэвтрүүлэг 2-р сарын 5 нд 19:00 цагаас эхний дугаараа хүргэх бөгөөд Фантастик продакшны Facebook page болон хамтлагийн албан ёсны Youtube сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм. Тус шоу нь нийт 4 ангиас бүрдэх аж.

Хөгжөөнт цэнгээнт ZURA in WINTER шоуг мөн Univision, SKYmedia, LookTV, SkyGO, DDish -н IP TV-ээс хүлээн авах боломжтой аж.

Хөл хорионы дэглэмээ сайтар сахин хайртай дотны гэр бүлийнхэнтэйгээ тус цуврал хөгжилтэй контентийг сонирхоорой.