Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сэлэнгэ аймагт 48 настай эмэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр болох 50 настай С-ыг хутгалж амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгджээ. 

Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалган мөрдөж байгаа аж.