Коронавирусийн халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, COVID-19 халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо. 

Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

 

 

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ