Яг өнөөдөр АН-ын нийгмийн, улс орны өмнө хүлээх гол үүрэг бол нэгдэн нягтарч улстөрийн хүчирхэг хөдөлгөөн болон нэгдээд айсуй дарангуйллыг үлдэн хөөж, ардтүмний эрх ашгийг илэрхийлэгч хүчирхэг нударга болох ёстой. Үүнээс гадна АН гудамжны нам болох уу парламентэд суудалтай нам болох уу гэдгээ ч харуулах ёстой.

АН-н даргын сунгаанд нэр дэвшиж байгаа 4 залуугаас хараад дүгнэхэд нэг нь УИХ-н гишүүн. Бусад нь шулуухан хэлэхэд гудамжны булан сахисан сайн дурын уран сайханчид гэж хэлж болохоор байна. Намын дарга нь гудамжиндаа суучихаад сөрөг хүчин болно гэвэл ёстой үлгэрийн далай болж, АН нэг мөр тарчихсан нь дээр байлгүй. Харин УИХ-д суудалтай ганцдаа УИХ-д байгаа бүлгийн гишүүд нь итгэл хүлээлгэж дэмжихээр болсон байна лээ. Овоо л доо...

Итгэвэл итгэсэн шиг итгээд бүгдээрээ дэмжээд гаргачихвал арай нэг шинэ салхи сэвэлзэж, ордон дотор үг үзэл санаагаа хэлээд байх юм болов уу. Хөмөрсөн тогоон дотор нар мандаж хөдөө нутагт ардчилалын салхи сэвэлзэж, хот газар ордон дотор байгаа нэг нь үгээ хэлэх боломж ахиж гараа ч уу, үгүй ч уу, АН-н эрхэм гишүүд тэгээд сайн бод, бод, бод.