Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст /ковед 19/ цар тахлын халдвар голомтлон тархах_эрсдэл үүссэн тул тус дүүргийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжийн дагуу энэ оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06.00 цагаас 21-ний өдрийн 23.00 цагийн хооронд буюу 5 хоногийн хугацаатай тухайн хорооны автозамын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Иймд иргэд та бүхэн бусад автозамыг сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.