Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт өчигдөр цахимаар болж, өнөөдөр дарга нараа танилцууллаа. 

Нийслэлийн Ардчилсан намын даргад Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга С.Уртнасан нар өрсөлдөж Э.Бат-Үүл ялалт байгуулсан байна.