"Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 дүгээр гудамжны 4 давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л /22 настай, эмэгтэй / нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулгажээ.