ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.27, 11:00 цаг/

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын  16  лабораторид 17.000  шинжилгээ хийгдсэнээс,  361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6693 боллоо.

Сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4237 болж байна. Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 319 бүргэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 5606 боллоо гэв.