Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн  цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох  шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа оржээ.

Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ.

Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм.

Шадар сайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтоох багийн хамт олныг хурд, шийдэл, үр дүнг чухалчлан, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сануулжээ.