С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд АН-ын даргын цахим сонгууль болон "Ц.Тувааны АН" гэгчийн зохион байгуулсан АН-ын даргын цаасан сонгуулийн тухай харьцуулан тайлбарлав.

Тодруулбал цахим сонгууль нь цаг, мөнгө хэмнэсэн бол "Ц.Тувааны АН" гэгчийн зохион байгуулсан цаасан сонгууль нь дүрмийн бус төдийгүй ихээхэн хэмжээний "царцаа" буюу нам бус иргэдийг АН-ын гишүүн болгоод санал өгүүлсэн будлиантай үйл явдал болсон аж.