Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.

Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.

  • Дархан уул аймагт - 16
  • Өвөрхангай - 6
  • Сэлэнгэ - 4
  • Архангай - 7
  • Төв - 5
  • Хөвсгөл - 5

Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом нэмэгдсэн. Эмнэлэгт 1902 хүн эмлчэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. 

Түүнчлэн 69 настай болон 84 настай хоёр иргэн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.