Өчигдрийн 11 цагийн мэдээллээр 602 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10.820 болсон. УОК-оос иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахгүй бол өдөрт батлагдах халдварын тоо 1000-д хүрнэ хэмээн сэрэмжлүүлж байсан.

Тэгвэл сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 831 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн нас баралт нэгээр бүртгэгдсэн байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр - Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
  • 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо. 
  • Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа.