Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,220 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 боллоо.

Өчигдөр 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд коронавирус илэрлээ. Мөн хоёр хүн нас барсан ба насны хувьд 44, 49 настай эрэгтэй хүн байжээ. 

Хөдөө орон нутагт 114 батлагдсан бол нийслэлд 1106 нь бүртгэгджээ. Дийлэнх нь тусгаарлалтад байгаа ойрын хавьтлаас халдвар илэрсэн гэв. 

Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна.