ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар  өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болж байна. Хуралдааны шийдвэрийн талаар  УИХ-ын гишүүн Д.Доржханд "Дарга биш ХУУЛЬ яллаа.

3 сар сунжирсан ҮХЦ-н хурал нэлээд халуун өрнөв. Ямартаа ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа" хэмээн жиргэсэн байна.