Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 50,099 боллоо.  Тодруулбал, Улаанбаатарт-492, Архангай-зургаа, Булган-нэг, Говь-Алтай-дөрөв, Дархан-нэг, Дорнод-нэг, Орхон-найм, Өвөрхангай-10, Төв-33, Ховд-нэг, Сэлэнгэ-13, Тусгаарлах эмнэлэгт ажиллаж байсан эмнэлгийн таван ажилтнаас халдвар бүртгэгджээ.

Мөн зургаан хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 227 боллоо.