Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзлаа.

ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий "Mogul" брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулна гэдгээ хэллээ. Гаднаас оруулж ирсэн ижил төрлийн утаснууд хамгийн хямддаа 300 000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.

"Эмондо" компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцууллаа. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурилуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй.

"Дархан жонон" компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна.  Одоо энэ чиглэлийн бизнес бараг 100 хувь өмнөд хөршийн гар утасны компаниудаас хараат байгаа юм.

"Migma electronics" компанийн захирал Б.Анхбаярын хэлснээр  дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг  ослын дуудлага хийх боломжтой гэж тэрбээр танилцууллаа.  

Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.

Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзлаа.

ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулна гэдгээ хэллээ. Гаднаас оруулж ирсэн ижил төрлийн утаснууд хамгийн хямддаа 300 000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.

“Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцууллаа. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурьлуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй. 

“Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна.  Одоо энэ чиглэлийн бизнес бараг 100 хувь өмнөд хөршийн гар утасны компаниудаас хараат байгаа юм.

“Migma electronics” компанийн захирал Б.Анхныбаярын хэлснээр  дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг  ослын дуудлага хийх боломжтой гэж тэрээр танилцууллаа.  

Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.

Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ г

- See more at: http://zasag.mn/news/view/5448#sthash.naQD9mVM.dpuf