Улсын Онцгой комиссын Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар аж ахуйн нэгжийн ажиллах цаг болон томоохон зах, худалдааны төвүүдийг нээх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Тэрбээр "Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллах юм. 

Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

  1. Хархорин,
  2. Шинэ Сандэй, 
  3. Нарантуул,
  4. Дүнжингарав,
  5. Сандэй плаза
  6. Шөнийн зах,
  7. Содон бөмбөгөр,
  8. Алтжин бөмбөгөр,
  9. Бөмбөгөр худалдааны төв

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг, УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд:  

  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • 5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт. 
  • Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм гэв.