Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян өгчээ.

Тодруулбал, маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна.