Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Гуравдугаар хорооллын 13-ын Б, В, 14-р байрны гадаа зогсоол дээр болон зам дагуу байрлуулсан 20-иод машиныг Prius-30 машинтай согтуу эрэгтэй мөргөсөн хэрэг гарсан.

Зургаадугаар сарын 5-ны 22.00 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд гадаа чимээ дуугарахад зогсоол руу харсан цонхтой айлууд мэдэж, согтуу хүнийг зогсоожээ.
Оршин суугчид цагдаа дуудаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон залууг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн байна.
“Одоогоор машинаа мөргүүлсэн оршин суугчид үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгож байгаа бөгөөд шүүхэд хандаж, хохирлоо барагдуулна. Засвар авахааргүй болтлоо эвдэрсэн машин ч байна гэж хүмүүс ярьж байна. Энэ үед нь хүн явж таарсан бол дайруулж мэдэхээр байлаа. Зөв зүгээр байсан иргэд бидний ажлыг алдуулж, маш их хохирол учрууллаа” хэмээн хохирогч иргэн мэдээлэв.