Эмч нарын ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсаны уршгаар орон нутагт дахин нэг нярай төрөөд хоёрхон хоноод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 06-нд төрсөн нярайгийн гар нь хугарч цуурч амиа алдсан байна. 

Амаржсан эхийн хувьд таван кг жинтэй хүү төрүүлсэн бөгөөд тухайн үед ар гэрийнхэн нь болон өөрөө хийсвэрт оръё гэсэн хүсэлтийг эмчлэгч эмч болон эх баригч нартаа удаа дараа хэлэхэд “Чи өөрөөрөө төрөх боломжтой” хэмээн зүтгэсээр байгаад өөрөөр нь төрүүлэхдээ ийнхүү хүүхдийг нь хүчээр татаж гарган гарыг нь хугалж, гэмтээсэн аж.

Тиймээс ар гэрийнхэн нь “Яаж ч бодсон тийм том ургийг өөрөөр нь гаргаж, аминд нь хүрсэнд гомдолтой байгаа тул хариуцлага алдсан эмч нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан байгаа” гэв.