Өнөөдөр /2021.06.25/ ҮАБЗ хуралдаж Засгийн газраар дараах шийдвэрийг дэмжүүлжээ. 

Төсвийн тодотголд:

- Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор, 

- Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, 

- ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,

- Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав.