Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг нийтэллээ.

   Энэ хуульд, “ Энэ хуулийн 4.1-д зааснаар барагдуулснаас үлдсэн 5О хувийн хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулна”, “Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, “Энэ хуулийн 5.2-т заасан орлого, мөнгөн хөрөнгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж хадгаламж, зээлийн хоршооны нийт хохирогчдын үлдэгдэл 50 хувьд хувь тэнцүүлэн олгох бөгөөд хохирогчдын төлбөрийг барагдуулсны дараа энэ хуулийн 4.1-д заасан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгана” зэрэг нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

  Мөн дугаарт, “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протокол соёрхон батлах тухай” хууль,” Шилэн дансны тухай хуулийн төсөл буцаах тухай”, “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг тус тус буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

  Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Тогтоолоор хөтөлбөр боловсруулах болсон үндэслэл, шаардлага болон хөтөлбөрийн зорилго, зорилт, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, хүрэх үр дүнг тогтоож өгсөн байна.

   Эмхэтгэлд, “Боомтын нэгдсэн захиргаа байгуулах тухай”, “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэгдсэн байна.