Б.Болортуяа шөвгийн дөрөвт 2018 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Маю Мукайдад 6-3 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Үе эхлээд удалгүй Мукайда дэвжээнээс гаргаж 1 оноо авсан бөгөөд манай тамирчин идэвхгүй байсан тул торгуулийн 30 секундэд дахин 1 оноо алдлаа.

Хоёрдугаар үед Японы тамирчин ард нь гарч онооны харьцааг холдуулсан манай тамирчин үеийн төгсгөлд 3 оноо авсан ч 6-3 харьцаагаар ялагдлаа.

Хүрэл медалийн барилдаан маргааш 18:46 цагаас эхэлнэ.