"Үүрд байг", "Түүнд", "Хайртыгаа уучил" зэрэг дуунуудаараа та бүхний танил болсон R&B, Pop залуу дуучин Зоорий буюу Зоригт уран бүтээлийн хамтрагчаараа Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон залуу дуучин А.Хишигдалайг сонгож хэд хэдэн ч уран бүтээл хийгээд амьжсан. Тэгвэл энэ удаад дуучин Зоригт хамтрагчаа  залуу реппер N.M.N буюу Номин-гоор сольжээ. Тэд "A sound" хамтлагийн Мөөгийгийн ая, N.M.N-ийн үг ''Хамтдаа'' хэмээх шинэхэн уран бүтээлийг хамтран дуулсан байна. Мөн дуучны ойрын нэгэн найзын хэлж буйгаар дуучин Зоорий, Номин нар хайр сэтгэлийн Романс үүсгээд байгаа бөгөөд энэ дуугаараа тэд хайрын түүхээ эхлүүлж байгаагаа батлаж байгаа бололтой. Харин 

''Хамтдаа'' дууны клипийг "Idia source" студийн хамт олон бүтээж байгаа бөгөөд жүжигчин Анхбаяр, Мишээл нар тоглож байгаа гэнэ.