"Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнээс анх төрөн гарсан дуучдын нэг бол Бичүү. Түүний хамтаар дуучин Мөнхбат, Үүрээ зэрэг дуучид төрөн гарсныг хүмүүс санаж байгаа байх.

Тэгвэл энэхүү тэмцээнээс төрөн гарсан дуучид сүүлийн үед төдийлөн уран бүтээлийн ургацгүй байгаа билээ. "Ахиж би дурламааргүй байна" дуунаасаа хойш дорвитой бүтээл гаргаагүй Бичүү машинаа зүлгээд завгүй байгаа бололтой. Тэрээр саяхан автомашинаа зүлгээд завгүй зогсохдоо манай папараци дуранд өртсөн нь энэ юм.