Бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг зөвлөж байна.Тодруулбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж байхыг сануулж байна.