Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны арын хогийн цэгээс цогцос олджээ. Тодруулбал, шалгалтаар эл цогцос нь Баянзүрх дүүрэгт оршин суух 58 настай эрэгтэй М-ых болох нь тогтоогдсон бөгөөд тэрбээр ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь архины хамааралтай байсан гэх. Хэргийг өдгөө Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.