КОВИД-19 өвчний нөхцөл байдлын үеийн эмнэлгийн ор дэлгэлтийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

Тэрбээр "ЭМЯ, НЭМГ-тай хамтраад ор зохицуулах багийг ажиллуулж эхлээд 10 гаруй хонож байна. Уг баг ЭМЯ-нд байрлаж ажиллаж байгаа. Зохицуулалтын баг ажилласнаар эхний ээлжид нэн шаардлагатай хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх боломж бүрдсэн. Сүүлийн өдрүүдэд нийслэлд бүртгэгдэж байгаа халдварын тоотой холбоотойгоор эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн ихэнхийг хэвтүүлж чадаж байна. 

Иргэдийн хувьд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа. Улсын хэмжээнд 20 орчим мянган орыг хэвтүүлэн эмчлэх тусламжид зориулан ашиглаж байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 1.8 хувь нэн хүнд ангилалд хамаарах бол 11 хувь нь хүнд хүмүүс. Дэлхий дахинд нэн хүнд болон хүнд хүмүүсийг л хэвтүүлэн эмчилж байгаа бол манай улсад хүндэвтэр, хөнгөн хүмүүсийг ч хэвтүүлэн эмчилж байна. 

Нийслэлд бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тогтворжих хандлагатай байна" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.10.15/