Энэ удаагийн “Mobile news”-ээр “Маск” продакшний жүжигчин М.Баярмагнайтай холбогдон Баярмагнай мурийтэй тоглоомонд донтжээ гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр энэ талаар ярихдаа “ Ор үндэслэлгүй мэдээ байна.  Манай хамтлагийнхан хааяа амралт зугаалганд явах, чөлөөт цагийн үед л бид 5 гарын муушиг тоглодог. 13-н модны покер гээчийг бол хааяа нэг тоглож үзсэн. Тэрнээс тэгж донтоод тоглоод байх цаг зав ч байдаггүй” гэж хариулсан юм.

Тэрээр харин завгүй байгаа бөгөөд 5 сарын 3-наас инээдмийн жүжгээ тоглохоор өдөр шөнөгүй бэлтгэл хийж байгаа аж.  Орчин үеийн жүжгийн зохиолоороо нэрд гарсан бөгөөд дэлхийн 50 гаруй орны тайзнаа тавигдсан шилдэг зохиолоор хийж буй энэ жүжгийн найруулагчаар Мөнхсайхан ажиллаж байгаа бол Баярмагнай гол дүрд тоглохоор бэлтгэл сургуулилтадаа гарчээ.